Бүтээгдэхүүн

Мембран

Ус тусгаарлах мембрануудыг түүхий эдээс нь хамааран битумтэй полимер мембран ба полимер мембран хэмээн ангилна. НDPE, PVC, TPO гэсэн мембраны төрлүүд байдаг бөгөөд CKS Keшүн групп нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирох мембран гарган авах судлагаа, туршилт хийсний үр дүнд хамгийн бага буюу –45°C -д тэсвэртэй мембран үйлдвэрлэн нийлүүлээд байна. Үүнийг барилгын суурины ус тусгаарлалт болон дээврийн ус тусгаарлалтанд өргөн ашигладаг.

Манай нийлүүлж буй НDPE, PVC, TPO мембранууд дараахь ерөнхий техникийн үзүүлэлтийг хангадаг.

  • Сайн чанарын анхдагч түүхий эд болох полимер суурьтай, резин бүтэцтэй уян харимхай чанар өндөртэй, 25МРа даралтын эсэргүүцэл, 500% суналтын эсэргүүцэлтэй учир хялбар урагдаж, цоорохгүй, олон улсын лабаораторийн туршилтын гэрчилгээ, сертификаттай.
  • -20°С градусаас –45°С градус хүртэл тэсвэртэй буюу хугарал үзүүлэхгүй, уян харимхай чанараа алдахгүй.
  • 20 ба түүнээс дээш жилийн насжилттай.
Эс Эн Ди ХХК
Эс Эн Ди ХХК
Ус тусгаарлах, полимер суурьтай түрхлэгүүд

Ус тусгаарлах түрхлэгийг суурь түүхий эдээс нь хамааран акрилик суурьтай, эпокси суурьтай, полиуриэтан суурьтай гэж ангилна. Олон улсын чанарын стандартыг хангасан сертификат, чанарын баталгааны гэрчилгээтэй, барилгын гадна ба дотор түрхэж хэрэглэдэг түрхлэгүүд нь хатаж, биежэх үедээ резин хэлбэрт ордог. Метал эсвэл бетон сууринд түрхэхэд нягт барьцалдаж, ус үл нэвтрүүлэх битүүмж маш сайн үүсгэдэг давуу талтай. Нэгэнтээ резин болж хатсаны дараа халуун, хүйтэнд тэсвэрлэх чанар, даац авах чанар зэргээрээ мембран материалын техникийн үзүүлэлтийг бүрэн хангадаг.

Ашиглалт:

  • Барилгын суурийн ус тусгаарлалтанд түрхэж ашиглана.
  • Барилгын дээврийн ус тусгаарлалт – ялангуяа ашиглалттай дээвэрт
  • Угаалгын өрөө, гал тогооны шал хананд
  • Үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гаражийн шал
  • Усан бассейн
Эс Эн Ди ХХК
Эс Эн Ди ХХК
Цементэн ус тусгаарлагч

Цемент ба полимерийн төгс нийлэмж бүхий ус тусгаарлагчийг барилгын гадна, дотор хананы ус тусгаарлалт болон ариун цэврийн өрөө, гал тогооны шал, хананы ус тусгаарлалтанд өргөн ашигладаг. Тус цементэн ус тусгаарлагчид нано технологиор мяндсан, фибер барьцалдуулагч нэмж өгснөөр бетон гадаргуутай барьцалдах чанарыг сайтар нэмэгдүүлсэн.

Үүнээс гадна барилгын бэхэлгээ, боолтын нүх, бетон хоорондын зайг дүүргэх зориулалт бүхий өндөр бат бэхтэй, хүчитгэх үүрэгтэй, үл агших үзүүлэлттэй, гидравлик цементэн суурьтай зуурмаг бүтээгдэхүүнийг барилгын хүчитгэлд өргөн хэрэглэдэг.

Эс Эн Ди ХХК
Эс Эн Ди ХХК
Чигжээс буюу Силикон

Манайхны нэрлэж заншсанаар “Силикон”. Мөн л олон улсын норм, дүрэм, стандартын шаардлага хангасан чигжээс материалууд маань үндсэн түүхий эдээсээ хамааран Акрилик, Силикон, Полиуриэтан гэсэн төрлүүд байна. Хэмжээний хувьд 310мл-тай хуванцар савлагаатай, 590 мл-ийн “хиаман гэж нэрлэдэг” уутан савлагаатай байна.

Манайд борлуулагдаж буй силиконуудын давуу тал нь уян хатан чанартай, олон жилийн насжилттай, суналт хөдөлгөөнийг тэсвэрлэдэг, хэрэглэхэд хялбар жигд түрхэцтэй байдаг.

Акрилик суурьтай чигжээс нь маш сайн ус тусгаарладаг, бүх төрлийн материалтай сайтар бэхжиж наалддаг, даац маш сайн авдаг, 10аас дээш жилийн насжилттай байдаг. Харин гадна орчинд тэсвэргүй тул дотор хэрэглэх нь зүйтэй.

Силикон чигжээс нь маш сайн ус тусгаарладаг, бүх төрлийн материалтай сайтар бэхжиж наалддаг, даац маш сайн авдаг, 10аас дээш жилийн насжилттай байдаг. Гадна фасад, шил, чулуу, төмөр алинд нь ч хэрэглэж болно.

Полиуриэтан чигжээс нь маш сайн ус тусгаарладаг, бүх төрлийн материалтай сайтар бэхжиж наалддаг, даац маш сайн авдаг, 20оос дээш жилийн насжилттай байдаг. Эдгээр чигжээсүүд дундаа халуун, хүйтэн температурт хамгийн сайн тэсвэртэй. –70°С градуст хувирч өөрчлөгдөхгүй. -35°С хүртэл градусын гадна орчинд наалтын ажил гүйцэтгэж болно. Барилгын төмөр, шил, бетон бүх төрлийн гадаргууд хэрэглэж болохоос гадна явган замын хавтангийн чигжээсээр ашиглаж болно.

Эс Эн Ди ХХК