Манай Шинэ эрин залуучууд хөгжил төв ТББ нь дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр төрийн байгууллагын авч хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих, алслагдмал суурин газарт усан хангамжийн систем байгуулах үйл ажиллагаа явуулдаг болно.
Манай байгууллага Францын АРЕЕД холбоотой хамтран Францын орон нутгийн байгууллагуудын буцалтгүй тусламжийн хүрээнд дараахь төслүүдийг хэрэгжүүлээд байна. Үүнд:
Эдгээр төсөл нь ундны ус хангамжийг сайжруулснаар усаар дамжин үүсэх өвчлөлийг бууруулах ач холбогдолтой болно.
Шинэ эрин залуучууд хөгжил төв нь тогтвортой хөгжлийг түүчээлээх зорилготой.
Энэ хүрээндээ Улаанбаатар хотын нисэхийн цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг (маш хямд аргаар) хүлэмжийн аргаар хатааж, улмаар түлш болгон ашиглах туршилт амжилттай хийсэн.
Инженерийн шугам сүлжээ, ундны усан хангамжийг сайжруулах, эко жорлон, ариутгах татуургын хангамж
Эмийн зохистой хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх
Франц, Англи хэлний сургалт, алслагдсан суурийн газрын номын сангийн фондыг нэмэгдүүлэх